Дэмжигчид

Амьдрал бол урсан өнгөрч буй лаа биш, харин агшин төдийд гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм. Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл...

Дэмжигчид

МОНГОЛЫН ҮНЭРТЭЙ "САЛХИ"

Байнгын судалгаатай, тулхтай, өндөр мэдлэгтэй атлаа байнга Монгол минь үнэртэж байдаг түүний оюун ухааныг хүндэтгэсээр он жилүүдийг үдэж байна. Бас түүнд итгэсээр л цааш үргэлжлэх он жилүүдийн дардан замын эхэнд зогсож байна. Тийм ээ, Оюукад итгэж болно. Учир нь тэр Монголын үнэртэй салхи... "Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л. МӨНХБАЯСГАЛАН

ТЭР УЛС ТӨРД БЭЛТГЭГДСЭН ХҮН

Л. Оюун-Эрдэнэ залуу хүн атлаа аль эрт хий нь гарсан, нягт нямбай, басхүү даруу төлөв зантай. Тийм ч учраас өөрийнхөө энэ дотоод чанараар өчүүхэн ч савлагаа үүсгэхгүйгээр тэрхүү сорилтуудыг давж гарч байв. Сорилтын өмнө хэн байж чадсанаар эрх хүний ч, улстөрчийн ч цаад чанар тодорхойлогдож байдаг шүү дээ... Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Open door" сонины эрхлэгч, сэтгүүлч Б. ГАНЧИМЭГ

МОНГОЛЫН МАРГААШИЙН ХӨГЖЛИЙГ ТҮШИХ ХҮН

Монголын минь маргаашийн хөгжлийг түшилцэх өнөө цагийн шилдэг сэхээтэн бол яахын аргагүй Л.Оюун-Эрдэнэ юм. Өнөөдрөөс маргааш илүү ухаалаг байна гэдэг зөвхөн залуустаа итгэл хүлээлгэхийг л хэлдэг буй за... Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.ГҮРБАЗАР

Таны итгэл найдварын эзэн нь Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ байг!

Бусадтай жишихэд Л.Оюун-Эрдэнэ төр түмний төлөө зүтгэх ачаагаа бусдаас эрт үүрч, эрт сэдсэн нэгэн билээ... Өөрөөр хэлбэл итгэл даахтай болж эрийн цээнд, төрийн цээнд хүрсэн "Шинэ хүн" яах аргагүй мөн... Төрийн шагналт, Ардын уран зохиолч, СГЗ Бавуугийн ЛХАГВАСҮРЭН