Фэйсбүүкээр дэмжигчид

00 113928

Твиттерээр дэмжигчид

00 31197

Хандив өгч дэмжигчид

0000000

Хүн бүр хот руу тэмүүлж байхад төрөлх сумаа зорьсон түүний замнал одоог хүртэл амжилт дагуулсаар байна. Удаан хугацааны турш олон улсын төсөл хөтөлбөр удирдаж ажилласныхаа дараа тогтвортой зөв бодлого улс орны хөгжлийн суурь гэдгийг ойлгосон нь улс төрд орох чухал шалтгаан болжээ. Үүнээс хойш намын анхан шатны байгууллагаас эхлэн ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хашиж хангалттай туршлага хуримтлуулжээ. Харвардын их сургуулийг төгссөнийхөө дараа “Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулсан нь улс төрийн үнэлгээ, бодит судалгааг дэмжсэн чухал алхам болсон юм.

Миний тухай ...

ТЭР УЛС ТӨРД БЭЛТГЭГДСЭН ХҮН

Л. Оюун-Эрдэнэ залуу хүн атлаа аль эрт хий нь гарсан, нягт нямбай, басхүү даруу төлөв зантай. Тийм ч учраас өөрийнхөө энэ дотоод чанараар өчүүхэн ч савлагаа үүсгэхгүйгээр тэрхүү сорилтуудыг давж гарч байв. Сорилтын өмнө хэн байж чадсанаар эрх хүний ч, улстөрчийн ч цаад чанар тодорхойлогдож байдаг шүү дээ... Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Open door" сонины эрхлэгч, сэтгүүлч Б. ГАНЧИМЭГ

Хуваалцах Жиргэх

МОНГОЛЫН МАРГААШИЙН ХӨГЖЛИЙГ ТҮШИХ ХҮН

Монголын минь маргаашийн хөгжлийг түшилцэх өнөө цагийн шилдэг сэхээтэн бол яахын аргагүй Л.Оюун-Эрдэнэ юм. Өнөөдрөөс маргааш илүү ухаалаг байна гэдэг зөвхөн залуустаа итгэл хүлээлгэхийг л хэлдэг буй за... Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ш.ГҮРБАЗАР

Хуваалцах Жиргэх