Ерөнхий сайдын намтар
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын Их хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь УИХ-ын чуулганы 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 87.9 хувийн дэмжлэгээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна.
Тэрбээр 1980 оны зургаадугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төрж, Хэнтий аймагт өссөн. Эхнэр, гурван хүүхэдтэй.
Боловсрол:
- 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
- 2008 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
- 2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
- 2015 онд АНУ, Харвард Кеннеди их сургуулийн Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
- 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002-2008 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, Бүсийн захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
- 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
- 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос одоог хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Холбоо барих:
Мэйл хаяг: [email protected]